Tuesday, October 18, 2011

Найтаахад учир бий

Даваа
7-8 Ер бусын уулзалт
8-9 Чамаас болж найз охин/хөвгүүн чинь уйлна
9-10 Ямар нэгэн хүн чамд дурлана
10-11 Хэдэн өдрийн дараа чамд хайр зарлана
11-12 Найз охин/хөвгүүн чинь чиний тухай бодно
12-13 Чи түүнтэй уулзана
13-14 Өдрийг хөгжилтэй өнгөрөөнө
14-15 Түүний тухай бодно
15-16 Чи өөрийнхөө дурлалын тухай бодож уйлна
16-17 Чиний найз чамайг хайрлаж байна
17-18 Хайр
18-19 Үнсэлт
19-20 Хэцүү сэдвээр яриа өднө
20-21 Дурлалынхаа тухай бодно
21-22 Тэр чиний тухай бодно
22-23 Тэр чамд хайртай
23-24 Хэн нэгэн чам дээр ирнэ
Мягмар
7-8 Чамд таагүй явдал тохиолдож болзошгүй
8-9 Чи дурлана
9-10 Найз чинь чиний тухай хов зөөнө
10-11 Чи найзыгаа зүүдлэнэ
11-12 Чиний мөрөөдөл биелэнэ
12-13 Найз нартайгаа хамтран баярлана
13-14 Тэр чиний тухай байнга боддог
14-15 Тэр чамаас урвана
15-16 Түүнд чиний нэр чинь таалагддаг
16-17 Тэр чамд хайртай
17-18 Алс хол эсвэл хаа нэг газраас захиа авна
18-19 Тэр чамд хайргүй
19-20 Бэлэг
20-21 Дурлал
21-22 Чи түүнд сайхан харагддаг учир таалагддаг
22-23 Өөрийнхөө гадаад байдалдаа анхаар
23-24 Ер бусын мэдээлэл ирэх болно
Лхагва
7-8 Чамайг хэт бардам гэж боддог
8-9 Чамайг хэн нэгэн сонирхож байна
9-10 Сайхан харагдах болно
10-11 Оройтож битгий ир
11-12 Тэр чамайг сайхан гэж боддог
12-13 Цагийг хөгжилтэй өнгөрөөнө
13-14 Өөрийгөө чимэхгүй зүйлээр бүү оролд
14-15 Найзаасаа захиа авна
15-16 Энэ хүнтэй төлөвлөгөө бүү зохио
16-17 Чамайг хайрлана
17-18 Мөрөөдөж байгаа хүндээ таалагддаг
18-19 Нэг эмэгтэй тулгамдсан асуудалд чинь туслана
19-20 Тэр чамайг сайхан бүсгүй/залуу гэж боддог
20-21 Ер бусын дурлалтай учирна
21-22 Чиний найз чамайг бодно
22-23 Тэр чиний тухай мөрөөддөг
23-24 Түүнд чиний нүд таалагддаг
Пүрэв
7-8 Хөгжилтэй өдөр эхлэх болно
8-9 Ер бусын зүйл тохиолдоно
9-10 Чиний тухай нэгэн зэрэг 2 залуу бодно
10-11 Тэр чамтай хамт байхыг боддог
11-12 Бодож байсан хүнтэйгээ уулзах болно
12-13 Чамд найз нөхөд чинь атаархана
13-14 Сайхан үерхэлийг хүлээ
14-15 Хөрш чинь хов зөөнө
15-16 Чи өөр хүнд дурлана
16-17 Чиний найз гэрт чинь ирнэ
17-18 Тэр чамд хайртай
18-19 Танихгүй хүнийг шохоорхоно
19-20 Сайхан өдөр ирнэ
20-21 Хэлсэн үгэндээ хүр
21-22 Зочин ирнэ
22-23 Толгой чинь өвдөнө
23-24 Инээдтэй захиа уншина
Баасан
7-8 Сайн өдөр
8-9 Уурлана
9-10 Тэр чамтай уулзахыг хүснэ
10-11 Тэр чамд маш их хайртай
11-12 Чиний урмыг хугална
12-13 Чамд найз чинь гомдоно
13-14 Найз ханхүү/гүнж чинь уулзана
14-15 Тааламжгүй явдал тохиолдоно
15-16 Зочин ирнэ
16-17 Чи түүнийг санана
17-18 Санамсаргүй учрал тохиолдоно
18-19 Тэр чамайг санана
19-20 Маргааш онцгүй мэдээ авч магадгүй
20-21 Хайргүй хүнд бүү үнсүүл
21-22 Хайртай хүн чинь үнсэнэ
22-23 Тэр чамайг мартана
23-24 Тэр чамтай хамт байх дуртай
Бямба
7-8 Найз нөхдийнхөө хүрээнд цагийг сайхан өнгөрөөнө
8-9 Хаашаа ч бүү гар
9-10 Чамд танихгүй хүн дурлана
10-11 Хөгжилтэй байна
11-12 Дурлалтайгаа учирна
12-13 Найз хөвгүүн/охин чинь чамд хайртай
13-14 Найз нөхдийн хүрээнд алдаршина
14-15 Үнсэлт
15-16 Кинонд урина
16-17 Чамд баяртай учрал тохиолдоно
17-18 Тэр чамтай уулзахийг хүсч байна
18-19 Өөрийнхөө найзад битгий итгэ
19-20 Танихгүй хүн чамтай уулзахыг хүсч байна
20-21 Тэр чамд хайртай
21-22 Чи аз жаргалтай байна
22-23 Чи түүний тухай бодно
23-24 Чи түүний найзад таалагдана
Ням
7-8 Уулзалт
8-9 Хөгжилтэй өдөр
9-10 Найзаар чинь мэхлэнэ
10-11 Чиний найз чамайг бодно
11-12 Сайн мэдээ дуулах болно
12-13 Та нарын хооронд онц юм болохгүй
13-14 Тэр чиний тухай сайхан сэтгэгдэлтэй байнй
14-15 Чи хөөрхөн болохоор хүмүүс чамд татагддаг
15-16 Чи түүнд хэрэггүй
16-17 Чи маш хөөрхөн
17-18 Чи мөрөөдлийн залуутайгаа уулзана
18-19 Чи аль эрт мартсан найзаа гэнэт санана
19-20 Бүү үнсэлц, чи түүний санаанд нийцэхгүй
20-21 Түүнийг зүүдлэнэ
21-22 Уйтгарлах хэрэггүй
22-23 Тэр шударга бус хандана
23-24 Чамайг хайрлаж байна

Оросын дизайнеруудын бүтээсэн унтаж амрах зориулалт бүхий Sleepbox хэмээх бүтээл : Мэдээ : [ XopoM.com ]

Оросын дизайнеруудын бүтээсэн унтаж амрах зориулалт бүхий Sleepbox хэмээх бүтээл : Мэдээ : [ XopoM.com ]

Monday, October 17, 2011

Хайрийн шүлгүүд

Утас чагнаж хүлээсэн өдрүүд олширсоор
Унталгүй хөрвөөсөн шөнүүд бас нэмэгдсээр
Хайраа гээд инээмсгэлэхийг чинь харах хүсэл их
Хажууд минь байгаа чамайгаа санаад л байх юмдаа

*********

Ариун үнэнч дурлалийг хайрын бурхан ивээж
Аз жаргалийг надад чамтай минь хамт бэлэглэвэл
Цэцэгс бүхний тоогоор сайн үйл бүтээж
Чинийхээ төлөө бүхнийг зориулах болно

*********

Анхны цасны ширхэг болж
Чинийхээ алган дээр буумаар
Амтат дарстай хундага болж
Чинийхээ уруулд хүрмээр
Атгахан зүрхээ баярлуулж
Чамтайгаа хамт баймаар

*********

Үүрдийн ариун хайраараа
Үргэлж нандин итгэлээрээ
Өнө мөнхийн сэтгэлээрээ
Өөрт чинь би хайртай
Чимээгүй ирсэн хайраараа
Чин үнэнч итгэлээрээ
Час халуун хайраараа
Чамдаа би хайртай

*********

Сэм сэмхэн чи над руу хараад ч байх шиг
Сэтгэл дотроо нэг юм нуугаад ч байх шиг
Нүд чинь нэг л аргадаад ч байх шиг
Нүгэл байгаадаа би өөрөө дурлачихсан юм болов уу?

*********

Нулимснаас гашуун үг байдгийг чи мэдэхгүй
Нууцхан булгилах зүрхэнд хайр байдгийг чи мэдэхгүй
Дусал нулимсанд дурлал байдгийг чи мэдэхгүй
Дуулаагүй дуунд эгшиг байдгийг ч чи мэдэхгүй

*********

Бурхан намайг хараад уйлтал нь би хүлээнэ
Буруутай байсан бол уучилтал чинь би хүлээнэ
Хайр чинь хүнийх иртэл нь би хүлээнэ
Харин минийх бол илчилтэл чинь би хүлээнэ

*********

Занг нь мэдэхгүй хүнд хэзээ ч би дурлахгүй гэж
Заяа тавилангаа мэдэх л юм шиг бардамхан бодож явахдаа
Хааяахан тулгардаг байсан бүлээхэн тэр харцанд
Хожмийн нэг өдөр бүдэрнэ чинээ санасангүй

*********

Жигүүргүй хайраар би нисдэг
Жил жилээр чамайгаа би хүлээдэг
Зөвхөн надад чи л хэрэгтэй
Зөөлөн гэгч нь намайгаа үнсээч

Чамайг санах Намрын шөнөөр

Чамайг санах
Намрын шөнөөр
Гадаа бороо шаагина
Сэтгэлд байгаа хэрнээ
Чи
Тэр бороон дунд
Намайг хүлээнэ
Түрлэгэр алаг нүд чинь
Харанхуйнх болчихсон
Тунамал цагаан царайн чинь туяа
Үүлнийх болчихсон
Туньсан хөх нулимс чинь
Борооных болчихсон
Чамайг санах
Намрын шөнөөр
Гадаа нулимс асгарна
Сэтгэлд чинь байгаа болохоор
Би
Тэр нулимсан дунд
Чамайг хүлээнэ.

Sunday, October 16, 2011

Хайрын тухай сэтгэл дэх шүлгээн аяархан шивнэвэл



Хайрын тухай сэтгэл дэх шүлгээн аяархан шивнэвэл
Хаврын салхи авч нисээд түүнд минь хэлчихэж мэднэ
Найдаж хүлээгээд хэрэггүй гэх шиг намуухан үлээгээд
Надад салхи хайрын шүлэг шивнэхгүй удчихна
Сэтгэл дэх гунигаан шүлэг болгон уянгалуулж
Сэм сэмхэнээр эгшиг нэмэн байна уу би
Чамд дасчээ гээд хэлчихэж зүрхлэхгүй хэрнээ
Час улаахан даашинзин дээр нулимас унагаж сууна уу чи
Дурласан сэтгэлээ барьж дийлэлгүй гуниглачихвал
Дугариг саран олж хараад надад хэлчихэж мэднэ
Санаж хүлээгээд хэрэггүй гэх шиг уйтгартай ширтээд
Саран чамд хайрын тухай ярихгүй удчихна
Сэтгэл дэх гунигаан шүлэг болгон уянгалуулж
Сэм сэмхэнээр эгшиг нэмэн байна уу би
Чамд дасчээ гээд хэлчихэж зүрхлэхгүй хэрнээ
Час улаахан даашинзин дээр нулимас унагаж сууна уу чи