Утас чагнаж хүлээсэн өдрүүд олширсоор
Унталгүй хөрвөөсөн шөнүүд бас нэмэгдсээр
Хайраа гээд инээмсгэлэхийг чинь харах хүсэл их
Хажууд минь байгаа чамайгаа санаад л байх юмдаа
*********
Ариун үнэнч дурлалийг хайрын бурхан ивээж
Аз жаргалийг надад чамтай минь хамт бэлэглэвэл
Цэцэгс бүхний тоогоор сайн үйл бүтээж
Чинийхээ төлөө бүхнийг зориулах болно
*********
Анхны цасны ширхэг болж
Чинийхээ алган дээр буумаар
Амтат дарстай хундага болж
Чинийхээ уруулд хүрмээр
Атгахан зүрхээ баярлуулж
Чамтайгаа хамт баймаар
*********
Үүрдийн ариун хайраараа
Үргэлж нандин итгэлээрээ
Өнө мөнхийн сэтгэлээрээ
Өөрт чинь би хайртай
Чимээгүй ирсэн хайраараа
Чин үнэнч итгэлээрээ
Час халуун хайраараа
Чамдаа би хайртай
*********
Сэм сэмхэн чи над руу хараад ч байх шиг
Сэтгэл дотроо нэг юм нуугаад ч байх шиг
Нүд чинь нэг л аргадаад ч байх шиг
Нүгэл байгаадаа би өөрөө дурлачихсан юм болов уу?
*********
Нулимснаас гашуун үг байдгийг чи мэдэхгүй
Нууцхан булгилах зүрхэнд хайр байдгийг чи мэдэхгүй
Дусал нулимсанд дурлал байдгийг чи мэдэхгүй
Дуулаагүй дуунд эгшиг байдгийг ч чи мэдэхгүй
*********
Бурхан намайг хараад уйлтал нь би хүлээнэ
Буруутай байсан бол уучилтал чинь би хүлээнэ
Хайр чинь хүнийх иртэл нь би хүлээнэ
Харин минийх бол илчилтэл чинь би хүлээнэ
*********
Занг нь мэдэхгүй хүнд хэзээ ч би дурлахгүй гэж
Заяа тавилангаа мэдэх л юм шиг бардамхан бодож явахдаа
Хааяахан тулгардаг байсан бүлээхэн тэр харцанд
Хожмийн нэг өдөр бүдэрнэ чинээ санасангүй
*********
Жигүүргүй хайраар би нисдэг
Жил жилээр чамайгаа би хүлээдэг
Зөвхөн надад чи л хэрэгтэй
Зөөлөн гэгч нь намайгаа үнсээч
No comments:
Post a Comment